Ногоон Булан амралтын газар нь Сонгинохайрхан уулын өвөр Туул голын хөвөөнд уул ус
ургамал мод тэгширсэн байгалийн сайханд байрлана.Та бүхэн найз нөхөд, анги хамт олон,
албан байгууллагаараа эрүүл агаар, байгалийн сайханд амрахыг хүсвэл амрагчдын тав тухыг
бүрдүүлсэн тус амралтын газарт тухлан саатаж болох юм. Мөн хонхны баярын захиалга
авна.Та манайхыг зорьсноор тохилог байр, мэргэжлийн тогоочийн амт чанартай хоол цайгаар
алжаал юугаа тайлж, эргэн тойрон нь уул, ус, модоор хүрээлэгдэн байдаг тул эрүүл агаарт
алхах, сагс, волейбол тоглож, диско болон уянгын хөгжмийн аянд бүжиглэж цагийг хөгжилтэй
үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой.

Нэг хүний хоногийн 30,000 төгрөг. Үүнд өдрийн 3 хоол, тохилог дулаахан байр, нийтийн бүжиг,
нийтийн караоке, дулаан машины зогсоол багтсан байгаа. Хотын төвөөс 28 км, Сонгинохайрхан
уулын өвөрт байрлаж байна. Тэтгэвэрийн насны ахмадууд нийгмийн халамжийн сангийн
хөнгөлөлтөөр амарч болно мөн жижиг оврийн автобусаар үйлчилнэ.